Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Москвагийн амьтны хүрээлэнд Диндин болон Жуи нэртэй хоёр хулсны баавгай бэлэглэжээ

  Б.Оюун 2019-06-06 297

Хятадын төрийн тэргүүн ОХУ-д дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ эв найрамдлын билэг тэмдэг болгон Москвагийн амьтны хүрээлэнд хоёр хулсны баавгай бэлэглэжээ.

Хятадын засгийн газар “хулсны баавгайн дипломат” аргыг гадаад харилцаандаа ихэд идэвхтэй ашигладаг. Дэлхийн ховордсон ан амьтдын Улаан номонд орсон хулсны баавгай зөвхөн Хятадад амьдардаг юм. Тиймдээ ч Хятадын засгийн газраас хулсны баавгайн тоо толгойг өсгөж үржүүлэх, сурталчлан дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдол өгч, дипломат харилцаандаа ч мөн хулсны баавгай эв найрамдлын элч төлөөлөгч болгодог.

Image result for путин си цзиньпин панда

Хятадын төрийн тэргүүний ОХУ-д хийж байгаа төрийн айлчлалын үеэр Диндин болон Жуи нэртэй хоёр том хулсны баавгайг Москвагийн амьтны хүрээлэнд бэлэглэжээ.

Путин Ши Жиньпин нар Москвагийн амьтны хүрээлэнд хамтдаа зочлон, Хятадын ард түмний эв найрамдлын билэг тэмдэг болсон хулсны баавгайнуудад зориулан байгуулсан павильоныг хамтдаа үзэж сонирхжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө