Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн улс орнууд дахь 18 настай охид

  Б.Оюун 2019-06-11 797

The  New York Times сонин маш сонирхолтой судалгаа явуулжээ. Сэтгүүлчид дэлхийн өнцөг булан бүрт 18 настай үе тэнгийн охидын зургийг харьцуулж, тэдний гадна төрх хоорондоо хэр ялгаатай харагдаж байгааг үзүүлсэн байна.

#ThisIs18 нэртэй тусгай хэштегийн тусламжтай улс орнуудад 18 настай охидын дунд флэшмоб өрнүүлжээ.

Дэлхийн улс орнуудаас, тухайлбал АНУ, ОХУ, Канада, Катар болон бусад орнуудаас өсвөр насны охид зургаа илгээсэн байна.

Энэхүү өвөрмөц флэшмобт ирүүлсэн зургийг хүргэж байна. 

Энэтхэгийн 18 настай Махак охин. Тэрээр бүжиг, гитар хөгжим, франц хэл судлах дуртай. 

Палестины Рамалла хотын Файза охин хүний эрхийн төлөө тэмцэгч болж, хүмүүст туслах хүсэлтэй. Түүний гэр бүл 2014 онд Гаазын зурвасаас дүрвэжээ. 

Австралийн Милли гэх 18-тай охин скейтборд сонирхож, чөлөөт цагаараа кафед зөөгчөөр ажилладаг. 

Бангладешийн Шама гэх энэ охин хэдийнэ нөхөрт гарч, багш мэргэжилтэй болох хүсэлтэй.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө