Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Баавгайтай торонд өөрийгөө цоожилжээ

  Б.Оюун 2019-06-13 637

Литвын хойд хэсэгт амьтны циркийн захирал түүнд тавьсан захиргааны шаардлагыг эсэргүүцэн баавгайтай торонд орж өөрийгөө түгжсэн байна.

Николай Зобовас гэх энэ хүн амьтдын эрхийг хамгаалах газар, орон нутгийн захиргаанаас түүнд циркийн ан амьтдыг байлгах орчин нөхцлийг сайжруулах шаардлага тавьж, лицензийг нь хураасныг эсэргүүцэн ийм үйлдэл гаргажээ.

Литвын орон нутгийн эрх баригчид амьтны циркийн эзэнд амьтдаа эрүүл ахуйн, аюулгүйн шаардлага хангасан орчин нөхцөлд байлгахыг шаардаж, түүний ан амьтан тэжээх эрхийн лицензийг түр хугацаагаар цуцалж, циркийн баавгайнуудаа Каунасын амьтны хүрээлэнд шилжүүлэх шаардлага тавьжээ. Мөн түүнчлэн циркийн удирдлагад 8 зүйл бүхий шаардлага тавьж, ан амьтдын тор байрыг засварлан шинэчилж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээлгэсэн байна. Эдгээр шаардлагыг биелүүлэхэд циркийн захиралд 7 долоо хоногийн хугацаа өгсөн боловч Зобовас түүнд тавьсан шаардлага үндэслэлгүй гэж үзэн, өөрийгөө баавгайн торонд түгжиж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө