Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

iKon хамтлагийн ахлагч B.I хар тамхины хэрэгт холбогджээ

  Б.Оюун 2019-06-14 680

Дэлхийг байлдан дагуулсан K-Pop урсгалын нэртэй төлөөлөгч, Өмнөд Солонгосын iKon хамтлагийн дуучин, ахлагч B.I хар тамхи хэрэглэж, мансуурсан хэрэгт холбогджээ.

YouTube дээр 200 саяын хандалт авч байсан  iKon хамтлагийн хамгийн алдартай дууг B.I зохиож байжээ.

 B.I буюу Какао Такийн нэр хүнд түүний нэр хар тамхины хэрэгт холбогдсоноос шалтгаалан огцом унажээ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн, худалдаалсан, дэлгэрүүлсэн гэх хэргээр Өмнөд Солонгосын хууль сахиулагчид хуулийн хариуцлагад татжээ.

B.I хар тамхины хэрэгт 2016 оноос эхлэн орооцолдож, улмаар тэрээр хар тамхи хэрэглэдэг болох нь илэрсний дараагаар шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж хамтлагаасаа гарсан байна.

Тэрээр эхлээд түүнд тулгаад байгаа хэрэгт ямар ч хамааралгүй гэж байсан ч сүүлд хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дараагаар  YG Entertainment компани түүнтэй уран бүтээлийн гэрээгээ цуцалсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө