Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дарьганга мөнгөн урлалын “Нандин Өв” үзэсгэлэн дэлгэгдлээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-07-19 1023

 Дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг харах боломжтой.

Мөн Дарьганга хийцээс тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж байгаа хээ чимгийн зохиомжийг нарийн урлан гүйцэтгэсэн нь  тодорхой харагддаг. Үүгээрээ ч бусад газрын мөнгөн урлалаас ялгагддаг. Энэ л онцлогийг шингээсэн олон мөнгөн эдлэл өнөөдрөөс эхлэн Үндэсний түүхийн музейд дэлгэгдэн олны хүртээл болж байна.

Дарьганга нутгаас төрөн гарсан уран дархчууд цөөнгүй бий. Тухайлбал Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Догдов, М.Сэнгэдоо зэрэг дархдуудын урласан олон бүтээл олны хүртээл болсоор байгаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө