Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УКРАИНЫ ЗАСГИЙН ГАЗАР ЕВРОПЫН ХАМГИЙН “ЗАЛУУ ЗАСГИЙН ГАЗАР" БОЛЖЭЭ

  Б.Оюун 2019-09-04 533

Украинд эмхлэн байгуулагдсан шинэ засгийн газар Европын бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн залуу гишүүдтэй танхим болон бүрдэж, ажилдаа оржээ.

Украины шинэ засгийн газрын бүрэлдэхүүн дэх сайд нарын дундаж нас 39 байгаа нь Европын орнуудтай харьцуулбал хамгийн залуу танхим болж байгаа юм.

Германы DW телевизийн мэдээлснээр Украины засгийн газрын сайд нарын танхим дахь гишүүд нь Балтийн улс орнууд, Финлянд, Беларусь зэрэг улс орнуудын сайд намаас дунджаар 6-10 насаар залуу, харин Испани, Итали зэрэг орны сайд нарын танхимын гишүүдийнхээс 20 насаар дүү улс төрчид болж таарч байна. Жишээлэхэд Францын засгийн газрын гишүүдийн дундаж нас 56 байгаа бол Украиных 39 байгаа нь энэ улсын сайд нарын танхим хамгийн залуу гишүүдтэй гэж дүгнэх нь аргагүй юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө