Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

APPLE КОМПАНИ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЛАА

  Б.Оюун 2019-09-11 241

Америкийн Apple компани зах зээлд шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдээ мягмар гарагт Youtube –ээр шууд дамжуулан дэлхий нийтэд танилцууллаа. Ингэхдээ Apple анх удаа өөрийн бүтээгдэхүүнээ онлайнаар танилцуулсан юм. Калифорнид болсон шинэ бүтээгдэхүүний танилцуулган дээр iPhone 11 ,  iPhone 11 Pro болон Apple Watch ​Series 5 гэсэн ухаалаг цагийг танилцуулжээ.

Apple компанийн танилцуулсн ухаалаг гар утаснууд нь өмнөх загваруудтайгаа харьцуулахад нэмэлт камер, мөн өндөр хурдны процессоруудтайгаараа онцлог байгаа юм. Apple-ийн I Phone загварын утаснуудаас гаднах дизайн, өнгө төрхөөрөө эрс ялгарч байгаа iPhone 11 шинэ загварын утас нь 6 өнгөөр хэрэглэгчдэд хүрч байна. Ингэхдээ шинэ загвар нь 6,1 дюймын Liquid Retina дисплейтэй, A13 Bionic хүчирхэг процессортой, мөн зах зээлийн үнэ нь харьцангуй бага гэдгээрээ ялгарч байна. Түүнчлэн зай нь iPhone XR –тай харьцуулахад нэг цагийн илүү цэнэг барьдгаараа онцлог гэж зохион бүтээгчдийн баг нь танилцуулжээ. Шинэ загварын I Phone ухаалаг гар утас үндсэн хоёр камертайгаас гадна нэг эсрэг талын камертай. Мөн шөнийн цагийн горимтой гэдгээрээ онцлог.

iPhone 11 загварын илүү боловсронгуй хувилбар нь болох iPhone 11 Pro нь үндсэн гурван камертай, мөн Deep Fusion буюу хэд хэдэн зургийг хооронд нь нэгтгэн нэг зураг болгох функцтэй юм. Pro загвар нь 5,8 дюймын дэлгэцтэй, харин Pro Max нь 6,5 дюймын диагональ бүхий дэлгэцтэй. Мөн цэнэгээ хурдан авах давхар функцтэй гэнэ.

Шинээр танилцуулсан Apple-н ухаалаг цагны хувьд шинэ Apple Watch нь байнгын асаалттай горимон дээр байх дисплейтэй. Өмнө нь ийм төрлийн цагийг хэрэглэгч гараа өргөх, эсвэл дэлгэцэн дээр нь дарж асаадаг байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө