Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Зөөлөн алт” буюу Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах боломжтой

  Т.Бадамханд 2019-09-11 385

Олон улсын зах зээлд жилд 23 000-25 000 тонн ноолуур бэлтгэдэгийн 90 хувийг Монгол болон ӨМӨЗО нийлүүлдэг. Үүний 10 000 орчим тонн буюу 40 гаруй хувь нь манай улсад ногддог бол үлдсэн хэсэг нь урд хөршид хамаарна. Харин Монгол бэлтгэсэн түүхий эдийнхээ 10 орчим хувиар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад урд хөршийнхөн дэлхийн ноолуурын зах зээл дэх бэлэн бүтээгдэхүүний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Германы Ноос судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Монгол ноолуурын чанарын тэмдэг 2+2” төсөл багтаж байгаа аж. Дээрх судалгаагаар манай улсын бүх үүлдэр омгийн ямааны ноолуурын бүтэц, шинж чанарыг нарийвчлан тогтоожээ. Ингэснээр монгол ямааны ноолуур нь Азийн сонгодог ноолуур болохыг баталсан аж. Мөн бусад орноос бэлтгэдэг ноолуурын чанартай харьцуулсан үнэлгээг гаргасан бөгөөд зарим орныхоос харьцангуй нарийн ширхэгтэй, хэмжээ нь урт болохыг тогтоожээ.

Өнөөдрийн байдлаар Монголчууд нийт 10 мянган тонн ноолуур боловсруулж, 400 гаруй сая төгрөгийн орлого олж байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож хоёр сая гаруй цамцыг үйлдвэрлжээ. Гэхдээ үүнийгээ төдийлөн экспортолж чадахгүй байна гэж албаныхан хэлж байна.

Монгол-Хятадын гуравдахь удаагийн экспод ийнхүү анх удаа ноолуурын салбарын асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр дэлхийн зургаан дизайнерийн, 30 гаруй компанийн оролцоотой "Зөөлөн алт" загварын шоу болсон юм. Энэ нь ноолуурыг дэлхийн нийтэд сурталчлах том боломж гэж албаныхан харж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө