Улс төр

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Ойрхи Дорнодын бүс нутгаар хийх айлчлалаа эхлүүлжээ. Тэрээр ням гарагийн орой Саудын Арабт хүрэлцэн ирж, энэ улсын гадаад хэргийн сайдтай уулзсан байна.

Японы засгийн газрын тэргүүнийг Саудын Арабын хунтайж Фейсал бин Фархан аль Сауд Эр Рияд хотын төрийн ордонд хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Шинзо Абэ Ойрхи Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдал хурцдаж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлжээ. Япон улс цаашид бүс нутгийн хямралыг гааруулалгүй намжааж, сөргөлдөгч талуудын дайсагналцлыг таслан зогсоохын тулд дипломат хүчин чармайлт гаргаж, бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Шинзо Абэ энэ үеэр Саудын Арабыг Ойрхи Дорнодын бүс нутаг дахь тэргүүлэгч, нөлөө бүхий улс орнуудын нэг гэж үзэж байгаагаа илэрхийлэн, бүс нутгийн хямралыг эв зүйгээр зохицуулахад онцгой нөлөө үзүүлэхэд ятгажээ. Хунтайж Фейсал Японы ерөнхий сайдын байр сууринд талархаж, цаашид бүс нутгийн хямралыг эв зүйгээр зохицуулахад Токиогийн зүгээс дэмжлэг хүлээхэд таатай байх болно гэсэн байна.