Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МУГЖ Сарантуяа урлагт 30 жил

  Б.Уянга 2016-10-24 1049

16-хан насандаа урлагт хөл тавьж зууны манлай дуучин алдарыг хүртэж МУ-ын Гавьяат цол тэмдэгээр энгэрээ мялааж байсан дуучин Сараа уран бүтээлээ туурвисны 30 жилийн ойн баяраар өөрийн үнэнч фэнүүдтэйгээ болон энэ цаг үед хамтдаа байсан рок попын хамтлаг дуучидтайгаа хамтдаа өнгөрүүлэх гэж байна.

Тоглолтонд АЖ Долгор Харанга, Хөх тэнгэр, Хурд, Никитон, Камертон, Хар сарнай, Нисванис, Sweetymotion, A-sound, Fire, The Lemons болон дуучин Дэлгэрмөрөн, Отгоо, Агиймаа зэрэг уран бүтээлчид оролцох гэнэ. Урлагт байсан 30 жилийнхээ хугацаанд тэрээр 21 цомог гаргаж, 22 тоглолт зохион байгуулсан төдийгүй энэ удаагийн тоглолт “The Corporate hotel & convention center”-д энэ бямба гаригийн 17:00 цагаас ганцхан удаа болох юм.

Тэрээр Соёлын төв өргөөний дэд даргаар томилогдоод удаагүй байгаа. Үүнийгээ “Монголын рок, попынхонд зориулсан ордон, оффис ч байхгүй, бид айлын шоовдор хүүхэд шиг л явж ирсэн. Яам, соёлын бодлогыг хариуцдаг газрууд нь хөнгөн хөгжмийн хамтлаг, дуучдаа анхаармаар байгаа. Би урлагийн салбарт 30 жил ажилласан тул залуу үеийн урлагийнхны зовлонг хамгийн их мэддэг. Тэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээлийг туулж ирсэн учраас төрийн албанд ажиллах саналыг хүлээн авсан” гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан