Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Victoria’s Secret шоуны Fantasy Bra-г хэн амилуулах вэ?

  Б.Оюун 2016-10-27 924

Хүн бүрийн хүсэн хүлээдэг Victoria’s Secret загварын шоу арга хэмжээ энэ жил дэлхийн загварын нийслэл Парис хотноо болно. Тэгвэл энэ шоуны төгсгөлд толилуулдаг Fantasy Bra буюу мөрөөдлийн дотуур хувцсыг хэн тайзнаа амилуулах бол? Энэхүү нэр хүндтэй үүрэг энэ жил Victoria’s Secret-ын сахиусан тэнгэр Жасмин Тукс-д оногджээ. Victoria’s Secret-ын твиттер дэх аккаунтад сахиусан тэнгэрүүд Жасминд баяр хүргэж, түүнд энэ жилийн шоуны нэр хүндтэй үүрэг оногдсоныг баяртайгаар дуулгаж байгаа бичлэг тавигдсан байна.

 Энэ жилийн Fantasy Bra-г дизайнер Эдди Борго бүтээж байгаа юм. Тансаг, хэзээ ч давтагдашгүй Fantasy Bra-г нийтдээ 450 карат жинтэй 9 мянган үнэт чулуу оролцуулан бүтээж байна. Алмааз эрдэнэ, маргад эрдэнэ зэрэг үнэт чулууг 18 каратын алтаар бүрж урлаж байгаа Fantasy Bra-г бүтээхэд 700 цагийн ажил орж, үнэт чулуунуудыг нь нэг бүрчлэн гараар шигтгэн урлажээ. Өнгөрсөн жилийн Fantasy Bra-г Victoria’s Secret-ын сахиусан тэнгэр Лили Олдриж тайзнаа амилуулж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө