Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жоли-гоос салсан Брэд Питтын дараагийн дурлалт бүсгүй

  Б.Төгсбаяр 2016-11-20 6040

Анжелина Жолигоос салах тухай зарлан хуудас аваад байгаа Брэд Питтыг Холливүүдийн алдартай жүжигчин бүсгүйтэй жиг ургуулаад байгаа тухай сүүлийн үед шуугих болсон билээ. Шарлиз Терон, Сиенна Миллер болон Лиззи Каплан гээд л хэдэн жүжигчин бүсгүйг ярьдаг, бичдэг бүх л сэтгүүлч “гоонь эр” Брэдтэй өнгөрөгч долоо хоногийн турш холбож бичсэн.

Харин Питтийн зүрх сэтгэлийг эзэмдсэн бүсгүйн нэр өнөөдрөөс л тодорхой болж байх шиг байна. Брэд Маргот Роббид дурласан гэнэ. Мань эр австрали бүсгүйд зүгээргүй болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. Питт Марготыг өөрийн кинонуудад тоглуулах гэж сүүлийн хэдэн жилийн турш оролдсон ч, хартай эхнэр Жоли нь тас хориглодог байсан сурагтай. 

Маргот Робби нь Вилл смиттэй хамтарч Suicide Squad, Focus гэсэн  2 кинонд тоглосон ба тус кинонууд ч хит болоод байгаа юм. Тэгвэл саяханаас ганц бие амьдралын эрх чөлөөг эдлэж эхэлж байгаа брэд залуу ч шинэхэн австрали од бүсгүйг өөрийн болгохоор хатуухан дайрч байгаа гэнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан