Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

19-р зуунд төрсөн сүүлчийн иргэн төрсөн өдрөө тэмдэглэв

  М.Даваадулам 2016-11-30 2174

Дэлхийн хамгийн өндөр настай иргэн Эмма Морано 117 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Эмма Морано нь өнөөдөр амьд сэрүүн байгаа 19-р зуунд мэндэлсэн сүүлчийн хүн гэдгээрээ онцлог.

Эмма Морано нь Италийн Вербания хотод амьдардаг.

“Өдөрт хоёр өндөг, бас жигнэмэг. Би шүдгүй болохоор их зүйл иддэггүй”

Эмма Морано

Өөрийн урт наслалтын нууцаа өдөрт хоёр өндөг иддэгтэй холболоо.

Энэ жил Эмма Морано төрсөн өдрийн бялуунаасаа идэхгүй гэлээ. Учир нь өнгөрсөн удаад бялуу идсэнээр ходоод нь өвджээ.


 
 

Морано 1899 оны 11-р сарын 29-нд мэндэлжээ. АНУ-ын 19 Ерөнхийлөгчийн нүүр үзсэн байна. 8 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Ганц хүүхэд төрүүлсэн нь багадаа эндсэн байна.

Морано дахин 5 жил амьдарвал дэлхийн хамгийн өндөр насалсан хүн болж, Гиннесийн дээд амжилтыг шинэчилнэ.

Дэлхийн хамгийн өндөр насалсан хүн, Францын иргэн Жан Луи Калмент 1997 онд 122 нас 164 хоногтойдоо таалал төгсчээ.

Морано нь энэ оны 5-р сард дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон юм.

Нью-Йоркийн Бруклинд амьдардаг Сюзанна Мушат Жонс таалал төгсөж, Морано дэлхийн хамгийн өндөр настай иргэн болжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан