Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол залуу Солонгосын кино урлагт амжилт гаргаж явна

  Б. Мандах 2016-12-06 245

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Өөрийн сурч, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, хэний ч өмнө нүүр бардам монгол хүн гэдгээрээ бахархаж яваа олон залуус бий. Түүний нэг бол Чулуунбатын Ганцоож. Солонгос сериал кинонд дуу оруулагч, телевизийн салбарт мэргэжлээрээ 10 жил ажилласан туршилгатай монгол залуу. Тэрээр өнөөдөр БНСУ-д урьд өмнө зөвхөн дэлгэцээр харж байсан кино одуудтай хамтран дүр бүтээж явна аа. Ганцоож Солонгосын 20 гаруй түүхэн,10 орчим уран сайхны кинонд олны хэсэгт болон туслах дүрийг бүтээгээд амжсан гэнэ.Мөн Солонгосын хамтлаг дуучдын клипэнд дүрээ мөнхлөөд амжсан гэнэ шүү. Ёстой л эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийн нэгэн адилаар монгол залуучуудад хийж бүтээж чадахгүй гэхийн зовлон даанч чиг алга. Угаас оюуны понтенциал өндөртэй монгол залуус хичээж, зүтгэж чадвал оройд хүрч чаддагийн нэгэн тод жишээ энэ биз ээ. Ганцоожийн хувьд БНСУ-ын үндэсний их сургуульд нийгмийн халамжийн чиглэлээр магистарт суралцаж, хажуугаар нь дэлгэцэнд дүрээ мөнхөлж яваа гэнэ шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан