Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТОП-2016: Twitter ертөнцийн оны онцлох

  М.Даваадулам 2016-12-07 978

Сошиал медиа энэ оны дүнгээ гаргаж байна. 2016 онд сошиал хэрэглэгчдийн дунд халуун сэдэв байсан үйл явдал, постуудаа нэгтгэж эхэллээ.

Хамгийн эхэнд Twitter 2016 оны онцлох арван үйл явдлыг нэрлэжээ. Хамгийн олон хүн жиргэсэн сэдэв, хамгийн олон репост авсан жиргээг тодруулсан байна.

Улс төр, спорт, энтертайнмент гээд бүхий л төрлийн мэдээ мэдээлэл жиргээчдийн анхаарлыг татжээ. Риогийн Олимпийн наадам, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, гар утсанд зориулсан Pokemon Go тоглоом зэргийг болжморууд хамгийн их онцолсон байна.


 

2016 оны топ-10 сэдэв:

# Rio2016 – Рио-де-Жанейрогийн зуны олимпийн наадам

# Election2016 – АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль

# PokemonGo – Гар утсанд зориулсан тоглоомын аппликэйшн

# Euro2016 – “Евро-2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

# Oscars – “Оскар”-ын шагнал гардуулах ёслол

# Brexit – Их Британид явагдсан ЕХ-ноос гарах эсэх тухай бүх ард түмний санал асуулга

# BlackLivesMatter – Өнгөт арьстнуудын эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хөдөлгөөн

# Trump - Доналд Трамп

# RIP – Олны танил эрхмүүд таалал төгссөн мэдээлэл

# GameofThrones – Телевизийн олон ангит цуврал “Хаадын тоглоом” киноны 6-р анги


 

2016 оны топ-10 жиргээ:

1.

1.38 сая ретвит, 1 сая лайк авчээ

Испанийн тоглоомчин El Rubius нь YouTube суваг дах дагагчдынхаа тоогоор дэлхийд 7-рт бичигддэг. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчиддээ зориулан уралдаан зарлажээ. Жиргээг нь ретвит хийсэн болмжоруудаас ялагчийг тодруулж, тоглоомын төхөөрөмж бэлэглэхээ амласан. Уралдаанд зөвхөн Испани төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс нэг сая гаруй хүн оролцсон байна.

2.

706 мянган ретвит, 986 мянган лайк авчээ

One Direction хамтлагийн экс гишүүн Харри Стайл 22 насны төрсөн өдрөө зарлажээ.

3.

635 мянган ретвит, 1 сая гаруй лайк авчээ

Хиллари Клинтоны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараах жиргээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан