Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шанхайн амьтны хүрээлэнд ихэр хулсны баавгай мэндэлжээ

  Б.Оюун 2016-12-08 1293

Хятадын Шанхай хотноо хулсны баавгай ихэр бамбарууш төрүүлжээ. Шанхайн амьтны хүрээлэнд мэндэлсэн ихэр бамбаруушнуудад нэр өгөх хүндтэй үүргийг жирийн хүмүүст хүлээлгэж, хамгийн оновчтой нэрийг сонгон шалгаруулахаар болжээ. Ихэр бамбаруушнуудад өгөх нэрийг амьтны хүрээлэнгийн цахим хуудсаар болон электрон шуудангаар хүлээн авч байгаа юм байна. Шанхайн амьтны хүрээлэнд мэндэлсэн бяцхан бамбаруушнууд ирэх ням гарагт нэг сартай болох юм. Тэгвэл ихэр бамбаруушнуудад өгөхөөр санал болгож байгаа нэрнүүдээс Пудун болон Пуси, мөн Дуду болон Нини гэсэн нэрнүүд одоогоор хамгийн их саналтай явна. Шанхайн амьтны хүрээлэн шинээр мэндэлсэн хулсны баавгайн ихэр бамбаруушийн нэрийг ирэх 1-р сарын 28-нд Хятадын уламжлалт Цагаан сарын баяраар сонгон шалгаруулж өгөх гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан