Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дрю Бэрримор Гиннессийн дээд амжилт тогтоов

  М.Даваадулам 2017-02-02 4783

Жүжигчин Дрю Бэрримор Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр хэд хоногийн өмнө Жимми Фэллоны шоунд оролцсон юм.

“Анхны 50 үнсэлт” киноны гол дүрийг бүтээсэн бүсгүй Америкийн нэртэй шоу нэвтрүүлэгт оролцохдоо хэд хэдэн цаасан баннер нэвтлэн гүйх, 30 секундэд уруулаа будах, 2 метр урт хиймэл үс зүүх зэрэг хүнд сорилтыг төвөггүй даван гарчээ.

Үүнийх нь төлөө шоу нэвтрүүлгийн хөтлөгч 41 настай Дрю Бэрриморт “Гиннесийн дээд амжилтын” гэрчилгээ гардуулжээ.

Ийнхүү Дрю Гиннессийн номонд багтсан ээлжит уран бүтээлч болж байна.

Гиннессийн дээд амжилтын хамгийн олон гэрчилгээтэй уран бүтээлч бол дуучин Шакира. Тэрээр дэлхийн гурван ч дээд амжилтыг эзэмшигч:

  • Нэг долоо хоногт АНУ-д испани хэл дээрх хамгийн олон цомог худалдаалсан,
  • Бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай испани хэл дээрх цомог,
  • Хамгийн олон лайктай Facebook хуудас /100 сая лайктай/.

Гиннесийн дээд амжилтын номонд түүнчлэн Харри Поттерыг зохиогч Жоан Роулинг нь хамгийн өндөр ашиг орлоготой хүүхдийн зохиолч хэмээн нэрээ мөнхөлсөн байдаг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан