Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Супер Бовл”-ийн үеэр Лэди Гагагийн шоу 13 минут үргэлжилнэ

  Б.Баяржаргал 2017-02-03 1221

Ямар ч дуучны хувьд Супер Бовлийн хагас цагийн шоуны үеэр өөрийн тоглолтоо үзүүлэх нь маш том нэр хүндийн байдаг. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Брюс Спрингстийн, Пол Мак Картни, Принц, Ю2, Роллин Стөүн, Бейонсе болон тухайн цаг үедээ алдрын оргилд хүрсэн хамтлаг дуучид ая дуугаа өргөжээ.

Тэгвэл энэ жил өвөрмөц этгээд хэв маяг, чадварлаг хоолой болон дэлхийд танигдсан олон уран бүтээлтэй Лэди Гага хагас цагийн шоуг чимэхээр болсон. Түүний хувьд өнгөрөгч 50 дахь удаагийн хагас цагийн шоугаар ч өөрийн тоглолтоо толилуулж байсан билээ. Хоёр дахь жилээ дараалан Супер Бовлийн тайзан дээр дуулах нь түүнд шинэ ертөнц нээсэн хэрэг боллоо хэмээн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.Түүний энэ жилийн шоу 13 минут үргэлжилэх юм байна.

Энэ жилийн тэмцээн Хьюстен хотноо болно. Хамгийн сүүлд тус хотод 2004 оны Супер Бовл зохиогдож байхад попын хатан хаан гэгддэг Жанет Жэксон дуулж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан