Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийтийн дууны "акулууд" нэг дор цуглана

  Б.Уянга 2017-02-07 1350

  Дуунд дуртай Монгол түмэнд зориулж нийтийн дууны шилдэгүүд цугласан тоглолт тун удахгүй болох гэж байна. Монгол бөхийн өргөөнөө ганцхан удаа буюу 2 сарын 17-ны 19 цагаас болох тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ТВ5 телевиз ажиллаж байна. Жил бүр уламжлал болон зохиогддог тоглолтонд Ардын жүжигчин Самбуу, Долгор,Чулуунхүү, Гавьяат жүжигчин Вандан ,Дуламсүрэн,Батбаяр , Бүрнээбаяр Энхзул, Батсүх ,Далантай зэрэг олон дуучид ая дууны эгшигэн цэнхэр хадгаа өргөх гэж байна.  Мөн үл тасрах аялгуу шоуны шилдэг оюутнууд хуучны сайхан дуунуудаас дуулна. Сар шинийн өмнө ижий аав, настан буурлууддаа үзүүлэх Сар шинийн эгшиглэн тоглолтын үеэр азтай 10 үзэгчийг шалгаруулан сар шинийн тавгийн идээ бэлэглэнэ.  Монгол түмний хүндэлж хайрлаж явдаг дуучид нэг дор цугласан тоглолт 2 сарын 17-нд Монгол бөхийн өргөөнөө ганцхан удаа болно. Амжиж тасалбараа захиалаарай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан