Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мадонна Малави улсаас дахин 2 хүүхэд үрчилж авна

  Б.Оюун 2017-02-08 1867

Малави улсын Дээд шүүх дуучин Мадоннад энэ улсаас дахин хоёр хүүхэд үрчлэн авах зөвшөөрөл олгожээ. Энэ талаар Ройтерс агентлаг орон нутгийн шүүх байгууллагын албаны төлөөлөгчийн мэдэгдэл дээр тулгуурлан уламжилж байна.

Америкийн поп дуучин Мадонна Малави улсаас дахин 2 хүүхэд үрчлэн авахаар шийдэж, энэ улсын хууль тогтоомжийн дагуу шүүхэд хүсэлт гаргажээ. 58 настай Мадонна өмнө нь Малавигаас 2 хүүхэд үрчлэн авч байсан юм. 2006 онд Мадонна Малавигаас Дэвид Банда гэх хүүгээ, 2009 онд Мерси Жеймс нэртэй охиноо хууль ёсны дагуу үрчлэн авч өсгөж байгаа юм. Түүнчлэн Мадонна Лурдес болон Рокко гэх хоёр хүүхэдтэй. Тэгвэл Мадонна дахин бүл нэмэхээр шийдэж, Малавигийн Дээд шүүхэд хандсанаар түүнд дахин 2 хүүхэд үрчилж авахыг нь зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Шүүх шийдвэрээ гаргах үед Мадонна өөрийн өмгөөлөгчийн хамтаар шүүх танхимд байлцсан гэнэ.
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан