Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МӨНГӨНИЙ ДАЛЛАГА 8 ДАХЬ ЖИЛДЭЭ UB PALACE-Д БОЛНО

  Б.Төгсбаяр 2017-03-03 43036

Заал дүүрэн хүмүүс хэтэвчээ гаргаж ирээд хурайлж мөнгө даллаж буй дүрс бичлэгийг өнгөрсөн хугацаанд хангалттай үзэж, монголчууд ямар харанхуй, бүдүүлэг байгааг амаа олохгүй муулцгаасан билээ. Тэгвэл гал тахиа жилд ч тэрхүү мөнгөний даллага өнжихгүй нь ээ.

"Монгол Аура төв"-ийн тэргүүн Б.Сарандаваа "Таван хишгийн даллага" лекцээ "UB palace"-т шинийн 9-нд буюу гуравдугаар сарын 6-нд зохион байгуулах гэнэ.

Таван хишгийн даллагад Мөнгөний даллага, Намсрайн даллага, Гонгорын даллага, Буян хишгийн даллага, Өлзий хутгийн даллага багтаж буй аж.

Шинжлэх ухааны доктор гээд буй Б.Сарандаваагийн энэхүү лекцийн рекламыг харсан зарим нь “Монголын шинжлэх ухаан шалдаа буусныг энэ харууллаа. Хэтэвчээ даллаад зүгээр суугаад мөнгө олчихдог байсан бол хэн ч ажил хийхгүй биз дээ” гэж бухимдаж байна. Ямартай ч монголчууд амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй эсэх нь гуравдугаар сарын 6-нд заал дүүрэх эсэхээр хэмжигдэх бололтой.

Youtube-ээр ийм нэгэн сурталчилгаа цацагдаад эхэлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан