Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-гишүүн асан Оюунаас хэзээ ч олж харахгүй өвөрмөц төрх

  Б.Төгсбаяр 2017-03-10 1829

“Хувцас бурхан бие чөтгөр” гэх хэлцийг өнгөрсөн амралтын өдрүүдээр  УИХ-ын гишүүн асан С.Оюун утгаар нь мэдрүүлэх шиг боллоо. Учир нь тэрбээр Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн Монголд дахь салбарын 2017оны хавар зуны IPANEMA коллекцийн нүүр царай болжээ. Эрс өөрчлөгдсөн түүний зураг цахим ертөнцөд шуугиан тарьж, улстөрчөөс илүүтэй моделийн карьер аль эрт хөөсөн бол амжилт олох ч байсан юм бил үү хэн мэдлээ гэж  түүний зурагны дор сэтгэгдэл үлдээхээ фэнүүд нь  мартсангүй. Ёстой л ямар ч эмэгтэй хүн өөрийн гэсэн дүр төрхийг олж чадвал хэрхэн өөрчлөгдөж залуучуудыг уулга алдуулдаг гэдгийг экс гишүүн Оюун харуулж чадлаа.  Энэхүү зураг авалтын стилистээр DYRBERG/KERN MONGOLIA Э.Халиун ажилласан бол нүүр будалтыг “Salt Studio”, үс засалтыг “Modern Salon”-ынхан хийн “Update Agency” гэрэл зургийг даржээ.


Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан