Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-гишүүн С.Жавхлангийн эхнэрийн "Нүүр ном"-нд бичсэн шуугиан

  Б.Төгсбаяр 2017-03-10 52833

Монгол бүсгүйн гоо сайхныг жинхэнэ утгаар нь харуулж байгаа нэгэн гэж Улсын их хурлын гишүүн Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэгийг үнэлэх хүмүүс олон бий. Нэгэн цагт энгэр задгай хувцаслаж, этнек стилээр дуулан залуу насны ааг омгийг “Шуранхай”-лж явсан удаатай. Харин эрхэм гишүүнийг цайг чанаж, өрхийг татах болсноор тэс өөр нэгэн болсон төдийгүй үүгээрээ бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн өнөө цагийн мөн л яригдахаар “face” болсон байх ажээ. 
Зарим нэгэн шиг алхам тутамдаа цахим хуудсаар амьдралаа хүүрнэн өгүүлээд байдаггүй ч тэр хаа нэг жинтэй үг бүхий постоороо шуугиулаад авдаг. 

Тэрээр хэлэхдээ бүсгүй хүний гоо үзэсгэлэн гэдэг чинь оёуулсан давхраа өндөрлүүлсэн хамар суулгуулсан сормуус шивүүлсэн хөмсөг будсан урууланд байдаггүй. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн гэдэг бусдыг бодсон нинжин сэтгэл бусдад хар буруу сандаггүй уужуу ухаан уучилж чаддаг уян зан чанар алсын хараа тэсвэр тэвчээр асар их ухаанд оршдог юм. Бусдад сайн сайхныг хүсэж  бусдад сайн сайхан үгс хэлж бусдыг сайнаар бодож яваа бүсгүй хүний дотоод сэтгэл гоо үзэсгэлэнгээр үргэлж бялхаж явдаг юм. Гаднаа мянга тордоод үнэтэй гоо сайхны юм хэрэглэж үнэтэй газар хоол идэж үнэтэй хувцас өмсөөд ч дотоод сэтгэл оюун ухаан чинь пад хар бол гуриланд өнхөрсөн хэрээ лугаа биз... Тиймээс бусдад сайхан ханддаг бусдад сайхан үг хэлдэг сайн үйл хийдэг бүсгүй та энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй шүү үргэлж гоо үзэсгэлэнгээ гайхуулж яваарай гэж фасебүүкт постлон олон мянган эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч шуугиуллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан