Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Казахын хит дуунууд тун удахгүй

  Б. Мандах 2017-03-13 1557

 Казах түмний хаврын баяр наурызын баярыг тохиолдуулан казахстан улсын алдарт дуучин Төрегали Төрейли талын монголд айлчлаж өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Монгол нутагт амьдарч байгаа казах ард түмэндээ өөрийн хит дуунуудаар бэлэг барьж казахын аялгуут дууг нэгэн үдэш эгшиглүүлэх нь ээ.Улы Дала Баласы буюу талын хүү хочит дуучин Төрегали Казахстаны урлагийн наадмын удаа дараагийн ялагч төдийгүй олон улсын казах хэл нийгэмлэгийн нэгдүгээр одонгийн эзэн болоод зогсохгүй Кызылорадо хотын жентелменээр тодорсэн нэгэн. Түүний дуулсан Алло дуу youtube –д 18 сая хандалт авчээ.  Улаанбаатар паласын  концертын их танхимд маргааш тоглогдох талын хүүгийн  тоглолт сюрпирез дүүрэн болно гэдгийг зохион байгуулагчид нь онцлож байна. Мөн казахстаны алдарт дуучин Төрегали Төрейли маргааш монголд газардах төдийгүй ирсэн даруйдаа өөрийн фенүүдтэйгээ уулзаж нээлттэй хэвлэлийн бага хурлыг хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгнө гэнэ лээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан