Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Дүүриймаа"-дахыг Засгийн газраас хориглолоо

  Б.Уянга 2017-03-16 1176

 Төрийн өндөр дээд албан тушаалтнууд орон нутагт ажиллахад угтаж үдэх гэж нилээдгүй ажил болдог байсныг болиулжээ. Төсвийн мөнгөний нилээд хэсгийг Дүүриймаадах ажилд зарцуулж байсныг тогтоосон гэнэ. Нэг үгээр хэлвэл хэн нэг дарга хотоос морилллоо гэхэд “ Шинэ халаатаа өмсөж ширээний бүтээлгээ”  солих шаардлагагүй болжээ. Нутгийн аль сайхан бүсгүйг гоёж гоодон улаанбаатараас ирэх том дарга нарыг угтуулдаг байсан цаг ард хоцорч байна.Орон нутгийнханд ч чамгүй ажил уддаг байсан энэ үйлдлийг Засгийн газрын хуралдаанаар хоригложээ.  Төрийн өндөр дээд албан тушаалтан орон нутагт ажиллахад нутгийнхаа хил дээр угтан авч явахад нь үдэн гаргадаг байсныг болиулж аймаг сумынхаа төвд цомхон байдлаар хийх боломжийг эрэлхийлж байгаа гэнэ. Төрийн ёслолын журамд ч өөрчлөлт оруулж магадгүй гэх бор шувуу нисч эхэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан