Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иргэдээ сонсох 11-11 төв нээгдлээ

  Б. Мандах 2017-03-20 1041

Иргэдийн сайн дурын санаачилгаар “Иргэдээ сонсох 11-11 төв”-ийг өнөөдөр “Гэгээ төв”-д нээлээ. Үүсгэн байгуулагчдын санхүүжилтээр бүтсэн тус төв өнөөдрөөс эхлэн иргэдийн санал, гомдлыг хүлээн авах юм байна.

Иргэний 11-11 төвийн үүсгэн байгуулагч М.Хүдэрбаатар нээж хэлэхдээ, “Тус төвийг 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар албан ёсоор нээж, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч ажилласан. Ингэхдээ олон ч булхайг илчилсэн. Одоо бид иргэдийн санал гомдлыг холбогдох газар нь уламжлаад эргээд иргэддээ мэдээллэх эргэх холбоог үүсгэж байна. Мэдээж хэрэг хүндрэлтэй зүйл гарах байх. Гэхдээ бид үүнийг хууль, эрхзүйн орчинд шийдэж, иргэдийнхээ дуу хоолой болж ажиллана.

Дашрамд дурдахад тус төвтэй 7712 1111 утсаар болон 1111 tuv гэсэн фэйсбүүк хаяг, @irgen 1111 tuv гэсэн твитер хаягаар холбогдох боломжтой аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан