Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Залуу малчдаа дэмжих аян амжилттай дууслаа

  А.Болдсайхан 2017-04-03 1015

Улсын их хурлын гишүүн Гантулгаар ахлуулсан залуу малчдаа дэмжих аян амжилттай явагдаж өндөрлөжээ. Мал хуйгүй залуустаа мал бэлэглэж, гэр оронгүй бол орон сууцтай болгох, ажил хөдөлмөрт зуучлах гээд бага гэлтгүй өөрсдийн тусаа хүргэсэн гэнэ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Ядруухан яваа нэгэндээ туслахад сэп хийгээд босоод ирнэ дээ гэсэн өөдрөг үгсийг залуу малчдаа дэмжих аяныхан байнга ярьж явсан сурагтай. Мөн сонирхолтой тоо баримт нэгтгэжээ. 24 хоног аялахдаа 8 мянга гаруй км зам туулж 108 удаагийн уулзалтаар 30 мянга гаруй иргэнтэй 150 орчим цаг уулзсан гэнэ. Урт удаан энэ аялалд төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй. Монголын залуу малчдын уяачдын холбоо, нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, монголын залуучуудын холбоо хамтран хөрөнгө санхүүгээ босгосон гэнэ. Бас аймаг орон нутаг тусламж дэмжлэг үзүүлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан