Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Аса аварга 70 саяар өргөгч крантай машин худалдан авчээ

  Ч.Доржбат 2017-04-11 20716

Гурвалжингийн гүүр, “Тэхийн зогсоол” орчимд зогсож бага сага мөнгөний ажил хийдэг нэгэн жолооч өргөгч кран бүхий автомашинаа зарахаар болжээ. Тэгээд энд тэнд зар өгчихөөд л кабиндаа хүлээж суусан аж. Утсаар ярьж, үнийг нь сонирхох хүн ч олон байж.

Тэгтэл 9911-тэй дугаар гэнэтхэн залгаад “Дагваа аварга нь байна аа. Өргөгч крантай машинныг чинь үзье, хаягаа заагаад өг” гэжээ. Төд удалгүй том жийп тоос татуулан давхиж ирээд зогсоход дотроос нь Д.Дагвадорж сүр бараатай бууж ирээд ойр хавьд нь явж байсан хүмүүстэй ч гар хөл барилцан, дагуулж явсаар шууд жолооч дээр ирж, “За аваргадаа машинаа яг хэдээр өгөх юм?” гэжээ.

Сэргэлэн жолооч, “Уг нь 50 саяд өгчих юм. Гэхдээ тань шиг ийм хүч чадалтай, бэл бэнчинтэй хүнд бол 70 саяд л өгье дөө” гэжээ.

Д.Дагвадорж бантсандаа хар цагаан дуугүй машиндаа сууж яваад буцаж ирэхдээ шууд 70 сая төгрөг жолоочид тоолж өгөөд машиныг нь авчээ.

Аваргад машинаа зарсан эр өөрийгөө ихэд азтай гэж ярьж байгаа гэнэ лээ.....

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан