Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Залуучуудад : 4-р сарын 29-нд хамгийн том Дрифт шоу болно

  Б.Төгсбаяр 2017-04-20 890

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины холбооны Mongolian Drift Series Round 1 болох Монголын хамгийн том, хамгийн олон үзэгчтэй авто фестиваль "VIP DRIFT SHOW" Авто мото фестиваль 6 дахь жилдээ үзэгч, тамирчид та бүхэндээ шинэ шинэлэг бүхнийг онцлон хүргэхээр бэлдсэн гэнэ шүү.
2011 оноос эхлэн зохиогдож ирсэн VIP DRIFT SHOW нь жил бүрийн авто шоу, тэмцээний уралдааны салхийг хагалан монголын хамгийн том талбай болгон дээр шилдэг гэсэн үзүүлбэрүүдийг үзүүлж үзэгч залуусдаа сонирхолтой бэлгийг барихаар төлөвлөсөн сурагтай. Тэмцээн нь 4 сарын 29нд Авто худалдааны цогцолборт болох бөгөөд үзэхээр бол такс нь 10.000 төгрөг , харин машинтайгаа үзэх бол 20.000 төгрөг , VIP үзэгч 50.000 төгрөгөөр үзэх боломжтой гэнэ. Хамгийн сонирхолтой нь такс бүр бэлэгтэй бөгөөд , супер шагнал нь ухаалаг гар утас , RC автомашин бэлдсэн гэнэ. Ингээд 4 сарын 29нд болох хамгийн том дрифт шоундээр уулзацгаая.
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан