Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Туркэд 4 настай хүү үсчний ур чадвараараа гайхуулж байна

  Б.Оюун 2017-04-21 470

Туркийн баруун хэсгийн Айдын мужийн Соке хотод 4 настай хүү үсчний мэргэжил хэдийнэ эзэмшиж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болжээ.

4 настай Режеп Саран гэх хүү аавынхаа үсчний газар чөлөөт цагаараа ажиллах болжээ. Тэрээр зүгээр нь аавыгаа дагаж хайч барьсан ч яваандаа түүнд үсчний мэргэжил ихэд таалагдаж тэрээр энэ эрдэмд суралцах болсон байна. Хүүд нь үсчин болох маш их авьяас чадвар байгааг эцэг нь олж харан түүнд өөрийн чаддаг зүйлсээ зааж өгч байгаа юм. Режеп хүү ч үсчний мэргэжилд дурлан суралцаж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон байна. Тэрээр том болохоороо үсчний мэргэжил эзэмшин, ажиллах болно гэж ярьдаг гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан