Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ээжийн дууч” тоглолтоо хийнэ

  admin 2017-04-24 1696

МУСТА дуучин Баатарсүхийн Мөнхбаяр гэхээр “ээжийн дууч” уу? гэх хүн олон. Мөнхбаяр дуучин хамгийн анхны уран бүтээлээ “Ээжийн минь цай” дуугаар эхэлсэн гэнэ. Өнөөдөр түүний урын санд “Ээжийн минь цай” дуунаас гадна “Миний буурал ээж”, “Ээждээ өргөх дуу”, “Ээжийн тухай бодол” гээд ижий бурхдыг магтсан олон сайхан дуу байдаг байна.

Хамгийн сүүлд бага байхдаа Хүүхдийн ордны дууны дугуйланд суралцаж байхдаа хоороор дуулдаг байсан “Ээж таньдаа” дууг өөрийн шинэ уран бүтээл болгон дуулсан нь FM радиогоор эгшиглэх болжээ.

Иймээс л түүнийг “ээжийн дууч” уу? гэж хэлэх хүн олон гэнэ.

МУСТА дуучин Мөнхбаяр 5-р сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд “Миний буурал ээж” нэртэй шилдэг уран бүтээлийн 3 дахь тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон сурагтай.

2011 онд   “Хайртайгаа хэлье” анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийж байсан Мөнхбаяр дуучин МУСТА Отгонгэрэлтэй хамтран “Зүрхэндээ” тоглолтоо хийсэн, мөн МУСТА Жимсээтэй хамтран “Монголоороо” тоглолтоо 21 аймгаар  мөн БНСУ дахь Монголчууддаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа бие даасан шилдэг уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа гэнэ.

Тоглолтондоо зориулж ая зохиогч Эрдэнээтэй хамтран “Уран хайр”, мөн Цэрэнтогтох найрагчтай хамтран “Хуримын дуу” гэсэн олон шинэ уран бүтээл гаргасан байна. “Миний буурал ээж” тоглолтын сонин хачнаас дуулгахад “Чулуутын гол” буюу “Миний буурал ээж” дууг анхлан дуулсан МУСТА дуучин, ая зохиогч Цамбалхүндэв оролцож, хамтран шинэ уран бүтээлээ үзэгч олондоо хүргэнэ гэнэ лээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан