Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ACool-ийн тоглолт болов уу? Weeknd-ийн тоглолт болов уу?

  Б.Төгсбаяр 2017-04-25 1190

Дуучин, СТА A Cool буюу Б.Анхбаяр 2017.04.20-ны өдөр өөрийн дөрөв дэх бие даасан "WORLDACOOL" тоглолтоо UB Palace-ийн концертийн их танхимд хийлээ. Түүний тоглолтыг үзэхээр ирсэн үзэгч сонсогчид паласын танхимыг дүүргэжээ. Тоглолтын эхний хэсэгт залуучуудын мэддэг Ариунзаяа , Энхрий гэх  хайрын уянгалаг дуунуудаараа үзэгчдээ уяраасан тэрээр хоёрдугаар хэсэгт бүжгийн хэмнэлтэй электро дуунуудаа дуулсан. Дуучин залуу дан ганц дуулах биш нилээдгүй бүжгийн эвсэлтэй гэдгээ хөруулаад авсан. Тоглолтын хамгийн оргил хэсэг бол яалт ч үгүй Вийкндийн ковер дуу. Тэрээр The Weeknd "I feel it coming" дууг коверлон дуулсан тэрээр тоглолтынхоо төгсөлд The Weeknd-ийн дүрд хувиран тайзнаа гарч олныг гайхшруулаад авав. Би хэзээ ч алдагдалтай тоглолт хийж үзээгүй хэмээн бардам хэлж байсан дуучны үг үнэхээр үнэн байсан сурагтай. Ямартай ч Дэлхийн дуучинтай өрсөлдөж яваа монгол залуугийн тоглолт фенүүдэд ч таалагдсан бөгөөд тоглолт эхлээд дуусан дуустал түүний дууг даган дуулж босож бүжиглэж байсан гэнэшүү. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан