Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гал сөнөөгчдөд үлээгч аппарат хандивлажээ

  Г.Бадамлянхуа 2017-05-19 3619

Сүхбаатар аймаг тал хээрийн гал түймрийн эрсэл өндөртэй бүс нутагт хамаардаг бөгөөд гал сөнөөгчдийн хувьд гал унтраах багаж хэрэгсэл дутагдалтай байдаг байна. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын алба хаагчдад ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Ой шугуйн болон тал нутгийн галаас сэргийлэх алба”-аас үлээгч аппарат хандивлажээ.

Орчин үеийн, өндөр хүчин чадалтай, аврагчид ашиглахад хялбар энэ аппаратны үлээгчийн тохиргоо нь автомат болон механик тохируулагатай гэдгээрээ онцлог юм. Нэг бүрийн үнэ 1.8 сая, нийт 36 сая төгрөгийн өртөгтэй юм. Аврагч, гал сөнөөгчид үлээгч аппаратыг тал хээрийн түймэрт ашиглахаас гадна дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлаа ханган ажиллаж байна гэж гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан