Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улс, аймгийн цолтой 256 хүчит бөх зодоглоно

  Г.Бадамлянхуа 2017-05-26 1745

Аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд  маргааш 14 цагт болох юм.  Барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх зодоглох бөгөөд энэ барилдааныг улсын баяр наадмын өмнөх хамгийн том сорил болно хэмээн бөх сонирхогчид дүгнэж байгаа гэнэ. Нэмж сонирхуулахад барилдааны өмнө ёслолын жагсаал, шүхрийн буулт, урлагийн тоглолт гээд олон ч сонирхолтой үзүүлбэр болох юм байна. Хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол улсад нисэх хүчин үүссэний 92 жил, Иргэний нисэхийн ерөнхий газар байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Тус барилдааны хүрээнд хүүхэд, залууст зориулсан шоу тоглолт зохион байгуулах юм байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан