Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

14 настай загвар өмсөгч хэт их ажилласны улмаас нас баржээ

  Б.Баяржаргал 2017-11-01 1208

Влада Зюба хэмээх 14 настай Орос загвар өмсөгч охин баасан гаригт Шанхайн загварын долоо хоног арга хэмжээнд оролцсоны дараа нас баржээ. Охиныг ажлын хэт их ачааллаас болж нас барсан гэх боловч Хятадын загварын агентлаг үгүйсгэж байна. Охин хятадад хоёр сарын өмнөөс ажиллаж эхэлжээ. Шанхай дахь загварын “ESEE Model Management” агентлаг мэдэгдэлдээ түүнийг загвар өмсөх дуртай, баяр хөөртэй охин байсан гэжээ. Хятадын хуулиар зарим салбарт 16 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдийг ажил хөдөлмөр хийхийг зөвшөөрдөг. Шанхайн загварын агентлагуудад голдуу хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас очсон загвар өмсөгчид ажилладаг байна. Гэрчүүдийн мэдээлснээр Влада лхагва гаригт эмнэлэгт хэвтэхээс өмнө толгой нь эргэж, бөөлжис нь цутгаж байгааг хэлж байжээ. Гэвч баасан гаригт түүний биеийн байдал эрс дордож, эрхтнүүдийн тогтолцоо муудсанаас болж нас барсан гэнэ. Хятадын “Глобал таймс”-д түүнийг гүн хордлогын улмаас нас барсан гэсэн бол Сибирийн нэгэн сонинд менингиттэй байсан охин хэт их ажилласнаас бие махбодь нь энэ ачааллыг дийлээгүй гэсэн байна. Шанхайн “ESEE” загварын агентлагийн төлөөлөгч хэлэхдээ охин Хятадад очоод хоёр сар болох хугацаанд ажилдаа дуртай байснаас гадна орчиндоо хурдан дассан. Охин өсвөр насны хүүхдүүдийн нэгэн адилаар чипс идэх дуртай байсан талаар өгүүлжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө