Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Малчин ааваа магтан дуулъя" тоглолт өнөөдөр болно

  Б.Уянга 2017-11-09 300

Дуу бүхэн өөрийн гэсэн амьдралтай. Тэрхүү дууны амьдралыг дуучин хүн л бий болгодог билээ. Цаг хугацаа улиран одовч сэтгэлд уяатай, уянгатай олон сайхан уран бүтээл өнөөгийн бидний дунд хоногшин үлдсэн байдаг. Мөн шинээр олон сайхан уран бүтээлч, уран бүтээлүүд төрөн гарсаар байгаа билээ. Өнөө цагийн дууны ертөнцөд өөрийн өнгө төрхөө олж олон сайхан дуугаараа бидний сэтгэл хийгээд сонорыг мялааж яваа дуучны нэг бол Б.Эрдэнэхүү билээ. Тэрээр түүний дууг шимтэн сонсох дуртай фэнүүддээ зориулаад 11-р сарын 09-ний өдөр өөрийн анхны бие даасан "Малчин ааваа магтан дуулъя" тоглолтоо хийх гэж байгаа гэнэ. Дуучин Б.Эрдэнэхүү аль хэдийнээ тоглолтын бэлтгэлдээ ороод тунчиг завгүй яваа гэсэн. Өнөөдөр болох тоглолтод Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс зэрэг урлаг соёлын алдартнууд ирэх бол ирсэн зочин бүрээ айргаар дайлж урлагийнхантай нэг өдрийг дуу хууртай өнгөрөөх боломжийг олгож байгаа гэсэн. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан