Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дуучин Б.Эрдэнэхүү хоёр азтай үзэгчид морь бэлэглэлээ

  admin 2017-11-10 1687

Дуучин Бямбасүрэнгийн Эрдэнэхүү анхны бие даасан тоглолтоо “Малчин ааваа магтан дуулъя” нэртэйгээр тун амжилттай хийлээ.  Монгол бөхийн өргөөнд дуунд дуртай Монгол түмнийг дүүрэн цуглуулж чадсан түүний тоглолт олон гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Ирж байгаа зочдоо айргаа сөгнөн угтсан түүний тоглолтоос азтай хоёр үзэгч тодорч бүрэн тоноглолтой мөнгөн эмээл хазаартай эрдэнэт хүлгийн эзэн болсон юм. 8 настай балчираас 80 настай буурал хүртэл тухалсан түүний тоглолтонд дуучны багш АЖ Д.Самбуу, МУГЖ Т.Түвшинтөгс болон МУСТА Э.Төрмандах зэрэг олон уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөсөн юм. Мөн дуучин залуугийн анхны тоглолтонд зориулж яруу найрагч Н.Баянмөнх “Малчин Монгол” хэмээх шинэхэн уран бүтээл туурвисаныг тоглолтон дээрээ дуучин Б.Эрдэнэхүү дуучин Б.Энхмэнд, Т.Түвшинтөгс нартай хамтран дуулж олны сонорт хүргэсэн.   Мөн тоглолтын үеэр аавтайгаа хослон баян хуур тоглож сонирхуулсан нь олон үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Дашрамд сонирхуулахад түүнийг тоглолтын хувцасыг хайртай гэргий нь урласан гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан