Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дубайд тансаг зэрэглэлийн супер машин танилцууллаа

  Б.Оюун 2017-11-15 213

Дубайд нээгдсэн олон улсын авто яармаг дээр Мак Ларен компани тансаг зэрэглэлийн McLaren 720S загварын машинаа танилцуулжээ. Энэхүү машин загвар дизайн, өнгө хэлбэрийн хувьд үнэхээр өвөрмөц төдийгүй арын далбаан дээр нь арабаар Брюс Макларены хэлсэн үгийг бичсэнээрээ онцлог юм.

McLaren 720S загварын машиныг Дубайн авто яармагийн үеэр танилцуулжээ. Тусгай захиалгаар бүтээсэн энэхүү машины контрукцийг нь бүтээхдээ алтаар бүрсэн байна. Тас хар өнгөөр бүтээгдсэн машины кузовыг алтаар бүрж чимэглэжээ. Машины арын далавчин дээр араб хэлээр Брюс Макларены хэлсэн “Амьдралыг өнгөрүүлсэн он жилээр бус ололт амжилтаар хэмждэг” гэсэн үгийг бичжээ. Британийн Мак Ларен брэндийн зохион бүтээгчид McLaren 720S загвартаа карбон дугуй суурилуулж, V8 хос турбо мотор суулгажээ. Машины хөдөлгүүр нь 720 морины хүчин чадалтай, 2,8 секундэд цагт 100 км-ийн хурд авч, 7,8 секундэд цагт 200 км-ийн хурдтай давхих боломжтой гэнэ. McLaren 720S загварын супер кар нь цагт дээд тал нь 341 км-ийн хурдтай давхидаг байна.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан