Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ёкозуна Харумафүжи эх орондоо хүрээд ирээ

  Ч.Доржбат 2017-11-16 13958

Мэргэжлийн сумогийн ёкозуна Харумафүжи нутаг нэгт бөхөө  зодож гэмтээсэн гэсэн таагүй мэдээ ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөврөх болсон. Хатуу ёс, дэг жаягтай сумо бөхийн холбоо их аваргыг дуудаж мэдүүлэг хүртэл авсан. Японы зарим хэвлэлээр ёкүзана Харүмофүжи гэмт хэрэгт сэжиглэгдэж байна гэсэн таагүй мэдээллүүд хөвөрсөн. Харин нутаг нэгт бөхөө өмгөөлөн нэгэн сумо сонирхогч залуу түүнд шүлэг бичсэн гэнэ шүү. Тэрээр ёкүзана Харүмофүжийг нутагтаа хүрээд ир гэдгийг шүлэгтээ багтаажээ.

ЁКҮЗАНА ХАРУМОФҮЖИ НУТАГТАА ХҮРЭЭД ИРЭЭ

Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хүрэн хүү минь

Хүрээд ир дээ...

Тал сайхан нутаг чинь, уудам хөх тэнгэр чинь

Ард түмэн чинь чамайг тосоод л авна

Чи алгын чинээ Монголыг

Азийн бар болтол сурталчиллаа

Аатай омогтой Монгол хүний бяр чадлыг

Арлын оронд үзүүл чадлаа шүү дээ чи

Хүрээд ир дээ хүрээд ир хүү минь....

Хүлэг морьтой чинь хамт

Хөх Монгол чинь чамайг тосоод л авна

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан