Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Холливудын нэрт жүжигчин Ричард Гир Монголд зочилж байна

  admin 2017-11-17 1613

Холливудын нэрт жүжигчин Ричард Гир, найз бүсгүй Александра Силвагийн хамт өнөөдөр Төрийн ордонд зочлов. Тэрбээр энэ удаа Монголд шинэ кино хийхээр төлөвлөж, уулзалт хийж яваа бөгөөд удахгүй буцах юм байна.

Жүжигчин Ричард Гир өмнө нь 2014 онд Монгол Улсад ирсэн билээ. Тухайн үед “Монгол оронд ирсэн маань миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Танай оронд ирээд сэтгэл өндөр байгаа маань урд насны ерөөл биз ээ. Би одоогоос 15 жилийн өмнө Монголд ирсэн, тэр үед үс минь бараан байлаа. Эндээс очоод би эхнэртэйгээ танилцсан, тэр нь магадгүй энд уусан сайн усны ид шид байж болох юм.

Монголчуудын зүрх сэтгэлд бурханы шашин гэдэг үнэт эрдэнэ нь одоо ч хадгалагдсаар байгаа нь юутай зүйрлэшгүй агуу гайхамшигтай зүйл вэ. Та бүхэн байгалтайгаа, гэртэйгээ, хэрхэн болгоомжтой харьцдаг билээ. Нэг газар байж байгаад нүүхэд ямар ч ул мөр үлдээдэггүй зан заншил нь ёс суртахуун ч байж болно. Энэ бол бурханаас заяасан хишиг юм” хэмээн хэлж байв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан