Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол бахархлын барилдааныг С.Мөнхбат аварга магнайлна

  Ч.Доржбат 2017-11-17 8439

 11 сарын 19 буюу  энэ Ням гарагт Монгол бахархлын  өдөрт  зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно. Харин энэ барилдаантай давхцаж Өвөрмонголын өөртөө засах оронд “Алтан бүсийн”  төлөөх барилдаан болж байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Монголын Үндэсний бөхийн холбооноос Өвөрмонголын тал руу утастаж Монгол бахархлын өдөр, Их  Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөртэй танай зохион байгуулж байгаа барилдаан давхцаж байна. Иймээс танай тал энэ барилдаанаа хойшлуулах боломж байна уу гэж асуужээ.  Хариуд  нь “Өвөрмонголын талаас энэ бол дундад улсын бодлогоор явагдаж байгаа тэмцээн учраас танай тал хойшлуулчих”  гэжээ.  Эвгүй ч гэж хэлж болох  энэ асуудлыг  нийгэмд тараавал хоёр улсын харилцаанд ч асуудал гарах учраас  чимээгүй өнгөрсөн бололтой юм. Харин манай улсын шилдэг бөхчүүд тодруулбал Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 10 орчим бөх өндөр бай шагналтай Өвөрмонголын Алтан бүсийн төлөөх барилдааныг зорьсон байна. Монгол улсын  Ерөнхийлөгчийн тамгын газраас Улсын алдар цолтой 22 бөхөд  төрт ёс, их хаанаа хүндэтгэн Монгол бахархлын барилдаанд оролцохыг урьсан. Одоогоор Монгол бахархлын  өдөрт  зориулсан бөхийн барилдаанд Их хаанаа төрт ёсоо хүндэтгэж  Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд барилдах сураг байна. Бидэнд мөнгөнөөс илүү үнэтэй цэнэтэй зүйл гэж бий....

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан