Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нюанс хамтлагийн залуу дуучин Д. Дүйнхэржав бие даасан анхны уран бүтээлээ гаргалаа

  Ч.Доржбат 2017-11-22 590

Монголын анхны Нюанс попера хамтлагийн залуу дуучин Д. Дүйнхэржав цоо шинэхэн уран бүтээлээ дүрсжүүлж олон түмэнд хүргэж байна. Төрийн Шагналт, АУЗ Ш.Сүрэнжавын шүлэг, МУУГЗ Д.Цэцэрлэгийн аялгуу "ЯМАР АЗААР МОНГОЛДОО ТӨРӨӨ ВЭ" гэсэн  аялгуу шүлэг нь сайхан зохицсон зохицсон дууг дуулсан нь энэ гэнэ шүү... Дашрам дуулгахад Дуучин Д. Дүйнхэржав удахгүй Австрийн Вена хотын Хөгжим, дуулаачын сургуульд мэргэжлээрээ дахин суралцахаар болоод байгаа гэсэн. Нюанс хамтлагийн ах нар нь Дүйнхэржавыгаа гадаадын сургуульд явуулахаар  чамгүй хөөцөлдөж сургах тал дээр анхаарал хандуулаад байгаа гэнэ лээ. Тэрээр олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож амжилт үзүүлж байдаг манай залуу уран бүтээлчдийн нэг гэдгийг бид мэднэ. Тухайлбал  2015.04 сард Улан-Үдэ хотод болсон хуучнаар СССР-ийн АЖ, Буриад Улсын АЖ К.И.Базарсадаевын нэрэмжит II уралдааны дэд байр,  мөн үзэгчдийн ташаалд нийцсэн дуучин шагналыг хүртэж байсан уран бүтээлч билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан