Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японы мэргэжлийн сүмогийн холбоо хакухо М.Даваажаргалд сануулга өгчээ

  admin 2017-12-01 4613

Японы мэргэжлийн сүмогийн холбоо өчигдөр их аварга хакухо М.Даваажаргалыг дуудаж уулзан хатуу сануулга өгчээ. Уулзалт “Рёгоку Кокугикан” ордонд болсон байна. Уулзалтаар их аварга асан Харумафүжи, Таканоивагийн зодооны хэрэг, өнгөрсөн ням гаригт 40 дэх түрүүгээ хүртсэний дараа хэлсэн үг зэргээс болж хатуу сануулга  өгсөн тухай хэвлэлүүүд мэдээлж байна. Хакухо М.Даваажаргал түрүү бөхийн ярилцлагын үеэр "Би энэ хэргийн тухай бүх үнэнийг хэлэх болно. Ийм явдал гарсанд харамсаж, сүмогийн үнэнч үзэгч та бүхнээс уучлалт хүсч байна. Би Харүмафүжи, Таканоива нарыг дэвжээндээ дахин барилдаасай гэж хүсч байна. Бид энэ хэргийг хурдан шийдэх хэрэгтэй" гэсэн бөгөөд дараахан нь цагдаад байцаалт өгсөн юм. Харумафүжи аварга зодог тайлж, сүмо бөхтөй холбоотой асуудал цэгцэрсэн ч цагдаа дээр уг хэрэг шалгагдсан хэвээр байгаа билээ. Таканоива А.Баасандорж өргөдлөө буцааж авах эсэх нь ч тодорхойгүй байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан