Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Топ моделиор загвар өмсөгч Т.Халиунаа тодорлоо

  admin 2017-12-01 291

Монголын загварын сайхан бүсгүйчүүдийг нэг дор цуглуулдэг  гоёл наадам анх 1988 онд зохиогдсноос хойш 30 дахь жилтэйгээ золгож байна. "Гоёл-2018" наадам өчигдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.Энэхүү наадмаас загвар өмсөгч бүрийн тэсэн  ядан хүлээдэг Топ модель хэмээх эрхэм шагналыг загвар өмсөгч Т.Халиунаа хүртлээ. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Халиунаа анх 2000 онд 13 настайгаасаа загвар өмсч эхэлсэн. 10 гаруй жилийн турш тайзан дээр алхсан тэрээр туйлын хөдөлмөрч нэгэн. Энэ хугацаанд 2 ч хүүхэд төрүүлж өсгөсөн хэдий ч гуалиг сайхан бие, гунхсан сайхан алхаа гишгээ хэвээрээ байгаа нь олныг гайхшруулж байлаа. Гоёл наадмын 30 дахь эзнээр тодорсон Халиунаагаас суралцах зүйл асар байгааг загварынхан хэлж байлаа.  Гоёл 2018 наадмын тайзан дээр Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл гоёлын даашинзтай алхсан нь бас нэг сюрприз байлаа.  Э.Одгэрэл гоёл наадмын топ моделоор тодорсон Т. Халиунаад шагналыг нь гардууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан