Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Аса аварга өөрт нь дурласан бүсгүйтэй болзоонд явахаа амлалаа

  admin 2017-12-05 25019

"Бидэнд тохиолдсон хөгтэй хүндхэн явдал" групп дээр нэгэн охин Асашёорюү Д.Дагвадорж аваргад дурлаж байсан түүхээ хуваалцсан. Гэтэл түүнийг уншсан Аса аварга хариу бичиж дурлуулж шаналгасанлаа уучлалт хүсэж гэнэтийн бэлэг барьж баярлуулахаа илэрхийлсэн юм. Тэр даруй энэ мэдээлэл илүү олон хүнд хүрчээ. Охин түүнээс тун даруухан буюу  "Никитон"-ы  тоглолтыг хамт үзэж зураг аа авахуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин Аса аварга түүний энэ хүсэлтийг биелүүлнэ гэдгээ амласан байна. 

Хамгийн хөгжилтэй нь бусад уншигчид охиныг аваргаас арай том зүйлийг хүсэх хэрэгтэй байж хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсээр байгаа юм. 

"Та нар тэгвэл Аса аваргатай гэрлэнэ гэж бүхэл бүтэн 10 жил мөрөөдөж үзээ юу? Жаахан байхдаа эмээтэйгээ сумо үзээд аваргыг уначихвал уйлдаг хүүхэд байлаа. Тэгээд олон ч жил гэрлэнэ гэж бодож явдаг байлаа шд хахаха. Одоо бол тийм зүйл боддоггүй ээ. Зүгээр л мундаг хүн шиг санагддаг. Тэгээд сууна гэж бодож явдаг байхад аваргын хурим үндэсний телевизээр гараад үхтлээ уйлж билээ. Одоо бодоход хүүхдийн гэнэн мөрөөдөл байсан юм шиг байна лээ. Нэг ч удаа уулзаж үзээгүй байж уйлж муйлаад алдаг байлаа шд. Нэг хүн хайрын модонд очоод хэнтэй ярих уу гэхээр нь "Аса аваргатай л ярих юмсан" гэж хэлээд санаа алдаж нэг насны онигоонд орж билээ. Тэгээд бас Аса аварга хоёр мөсийг хооронд нь үрж гал гаргадаг гээд нэг нийтлэл маягийн юм яваад байсан тэрийг хүртэл уншихдаа мундаг аврага гээд л инээд алдаад ажлынхандаа уншиж өгч байсан. Хахаха одоо бодоход маш хүнд явдал шүү"   

 

  • 3

     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан