Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орилоон кино ирэх онд нээлтээ хийнэ

  Д.Отгонсүрэн 2017-12-13 2196

Зоорь, Ороолон, Хүүхэлдэй  зэрэг аймшгийн уран сайхны кинонуудыг олны хүртээл болгосон Кино цамхаг студийн ээлжит уран бүтээл “Орилоон” нэртэйгээр бүтээгдэж нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Шулмын инээд, Зоорь номын зохиогч, Ц.Ууганбаяр зохиолыг нь бичсэн энэхүү уран бүтээл сүүлийн үед хамгийн ихээр үйлдэгдэж олны санааг зовоох болсон цахим гэмт хэргийн сэдвийг хөнджээ.

Орилоон кино дотроо Цэнхэр халим, Цогцос чангаагч, Өнчин мод гэсэн гурван бүлгээс бүтэх гэнэ. Тухайлвал “Цогцос чангаагч” бүлэгт элдэв янзын зурагтай элдэв нэр хаягын цаана ямар хүмүүс нуугдаж байдгыг харуулах бол Цэнхэр халим бүлгээр өсвөр үеийнхэний дунд дэлгэрч  олон хүүхдийн амийг авч байгаа сошиал тоглоомын хор уршгийг нийгэмд сэрэмжлүүлэг болгохоор хөндсөн байна. Киноны Продюссерээр жүжигчин С.Батзориг буюу Ишчүү ажилласан бол киноны дууг  реппер Gee дуулж олны хүртээл болгох гэнэ.

Цахим ертөнцийн гэмт хэргийн үнэн төрхийг нээн харуулах шинэхэн аймшгийн кино үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгээд эхэлсэн байна.

Орилоон  аймшгийн уран сайхны кино ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийж үзэгчдэд хүрэхээр төлөвлөжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан