Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Оройтсон бороо"-ны дуучин М.Бямбажавын оройтсон гавьяатыг өгөх үү?

  Ч.Доржбат 2018-01-23 12599

Оройтсон бороо, Хүмүүс минь амьдрах сайхан, Насанд олдсон хань, Ээжийн цэнхэр нутаг  зэрэг олон сайхан дуугаараа  Монголын нийтийн дууны урлагт 20 гаруй жил дуулж яваа түүний дуулсан дуу бүрийг Монголын ард түмэн андахгүй сайн мэднэ. Ялангуяа “Оройтсон бороо”, “Хүмүүс минь амьдрах сайхан”  дууг мэдэхгүй хүн гэж бараг үгүй.Энэ бол  Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мягмарын Бямбажав юм. М.Бямбажавыг Н.Чулуунхүү гавьяатын хамт “Эр хоёр загал” “Баярлана даа”  гээд дуулахаар шууд л түүний дууг аяладаг. Ард түмний дунд ийм хүндлэгдэсэн танигдсан уран бүтээлч.  Монгол төр уран бүтээлчидээ сар шинийн босгон дээр Улсын баяр наадмаар, Тусгаар тогнолын баяраараа хөдөлмөр бүтээлийг үнэлдэг.Гэвч ард түмний хүсэн хүлээсэн нэг хүн тэр цол хэргэмээс холуур өнгөрдөг нь төр хүнээ олж шагнахгүй байна гэдэг шүүмжлэл ч гардаг нь нууц биш. Харин энэ сар шинээр ард түмний хүсэн хүлээгээд байгаа гавьяат цолыг дуучин Бямбажавд  өгөж магадгүй байгаа гэнэ. Учир нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат Жүжигчин С.Жавхлан Дуучны гавьяатын тодорхойлолтыг өөрөө хийж, зохих матеиалыг бүрдүүлээд ерөнхйилөгчид өгсөн гэнэ шүү... Ингээд сар шинийн босгон дээр Мягмарын Бямбажав гавьяат цол хүртэх нь гэсэн бор шувуу урлагийнханы дунд нисч явна гэнэ лээ.....

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө