Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Том орны жижигхэн Ерөнхий сайд аймаг нийслэлийн удирдлагуудад хатуухан үг хэлэв

  admin 2018-01-31 5421

“Манай танхимд ажил хийдэггүй, гомдол нэхдэг дарга нар хэрэггүй” гэж Ерөнхий сайд өчигдөр болсон аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийх уулзалтын үеэр анхааруулаад авчээ. “Аймгийн нүүр царай халтар байгаа л бол та нар урагшгүй байна гэсэн үг. Өнгөлөг гэрэлтэй бол та нар ажлаа сайн хийжээ гэж ойлго” гэх хатуухан үг хурлын танхимыг чимээгүй болгосон гэнэ.

Өөрийгөө том орны жижигхэн Ерөнхий сайд гэдгийг мэдэрсэн гэдгээ Ерөнхий сайд хэлжээ. БНСУ-ын Ерөнхий сайдын бодож, санаж байгаа нь өдөр, шөнө шиг ялгаатай байна гэдгийг ч дуулгаад авчээ. Энэ нь аймаг, нийслэлийн удирдлагуудад ч хамаатай гэдгийг сануулаад авсан сурагтай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан