Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бөхчүүд "Хийморь далласан аялгуу" тоглолтоо хийнэ

  Ч.Доржбат 2018-02-02 1357

Энэ цагт Монголын бөхийн зүлэг ногоон дэвжээгээ чимж,  бөхөд хайртай түмнээ уран хурц барилдаанаараа баясгадаг хүчит бөхчүүд маань өнөөдөр орой бөхийн өргөөнд Хийморь далласан аялгуу урлагийн тоглолтоороо үзэгч түмэндээ бэлэг барихад бэлэн болжээ. Бөхийн өргөөндөө барилдаж л явсанаас дуулж явсангүй. Нэгэн оройг дуу хууртай сайхан өнгөрөөнө бэлтгэл хангагдсан гэж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий ярьж байна.  Түүний хувьд өнөөдөр болох Хийморь далласан аялгуу тоглолтод ганцаараа гоцлон дуулахаас гадна Дуучин Э.Чулуунчимэгтэй хослон дуулах юм байна.

Бөхчүүд ая дуугаа өргөхөөс гадна тэд олны танил дуучидтай хамтран Хит болсон олон сайхан дууг дуулна гэж байна. Монголын Үндэсний  бөхийн холбоо 4 дэхь жилдээ бөхчүүдийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулж, бөхчүүдийн бас нэгэн нууц авьяасыг нээж байгаа юм. Энэ жилийн тоглолтын хувьд урьд жилүүдийнхээсээ илүү зохион байгуулалтай, бөхийн хэллэгээр бол үзэгчдэд ёстой л сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн тоглолт болно гэж байна. Тоглолтын тасалбар тун цөөн үлдсэн бөхийн өргөөний кассаар худалдаалж байна. Мөн 1617-р гэртээ үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан