Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Солонгост тас хар өнгөтэй барилга барьжээ

  Б.Оюун 2018-02-13 1026

            Өмнөд Солонгосын Хьюндай компани Пёнчан-2018 Олимпийн наадамд зориулан маш өвөрмөц загвар дизайнтай үзэсгэлэнгийн танхим байгуулжээ. Архитекторч Асиф Ханы зураг төслөөр баригдсан энэхүү байгууламж нь тас хар өнгөтэй барилга гэдгээрээ өвөрмөц юм.

            Энэхүү байгууламж нь 10 метрийн өндөр, 35 метрийн өргөнтэй парабол хэмжээтэй ханатай, тас хар өнгийн VantablackVBx 2  будгаар ханыг нь будаж, Vantablack гялалзуулагчаар өнгөлсөн өвөрмөц хийцтэй юм. VantablackVBx 2будгийг Surrey NanoSystems компанид бүтээжээ. Энэ нь тухайн будаг дээр тусах гадны нөлөөг 99%-иар өөртөө шингээж, өнгөө огт өөрчилдөггүй байна.

            Vantablackнь босоо хэлбэрийн тус бүр нь 20 нанометрийн диаметр бүхий нүүрс төрөгчийн нано хоолой бүхий сая сая элементээс бүрдэж байгаа юм. Нэг нанометр нь хүний үсний ширхэгээс 3,500 дахин нарийн хэмжээс гэнэ. Мөн энэхүү өвөрмөц будагны орцонд 14-59 микрон урт элемент багтжээ. Тиймээс гадны гэрэл энэхүү сая сая ширхэг нано хоолойн “ойн” дундуур нэвтрэхэд хүндрэлтэй учраас шинэ технологийн Vantablackбудгаар будсан гадаргуу руу гэрэл нэвтэрч чадахгүй, барилгын гадна тал өнгөө огт хувиргахгүйгээр тас хар өнгөтэй байж чадаж байгаа юм.

            Surrey NanoSystemsкомпани саяхан энэхүү технологио илүү боловсронгуй болгон шинэчилж, гялалзуулагч нано будгийн төрөл гаргажээ. Тусгай нано хоолойноос бүрдсэн будгийг Хьюндай компанийн үзэсгэлэнгийн танхимыг барихад ашигласан байна.

            Хьюндай компанийн Пёнчаний Олимпийн наадамд зориулан барьсан барилгыг “сансрын уудамд хүрэх цонх” гэж нэрийдсэн байна. Учир нь барилгын хананууд нь алс холд байгаа оддыг санагдуулам харагдаж байгаа юм. Барилгын дотор минутад 25 мянган усны дусал дусах өвөрмөц инсталляци байгуулжээ. Энэхүү барилгад зочилсон хүн бүр усны дуслын чимээг тоолж болох гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан